Соёлын Төв Өргөө нь мэргэжлийн урлагийн байгууллагууд дундаа соёл урлагийн үйлчилгээний чанараар манлайлах байгуулга юм. Бид ая тухтай, цэвэр цэмцгэр орчноор үзэгч сонсогч, уран бүтээлчдэд үйлчлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Орчин үеийн техник технологийн шаардлагыг хангасан хөгжим аппаратур, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан, Симфони найрал хөгжим, уран бүтээлчдийн шаардлагад нийцсэн хөгжим техникийг цогцоор нь үйлчилдэг байгууллага юм. Соёлын төв өргөөний тайз нь хойноос урагш гүйдэг 12*10.5 хэмжээтэй 3 шаталсан подстовка,  10-80 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр сууж дээш өргөгдөн мөн буух боломжтой хөгжмийн яам,  4-5 удаа солигдох хөшигний 8 штангет суурилуулж тоглолт үйл ажиллагаанд зориулан тоноглосон байгууламж юм. 

Мөн СТӨргөө нь уран бүтээлчид жүжигчдийн өрөө тасалгаа, VIP1, VIP2 өрөөний үйлчилгээгээр ханган ажилладаг. Хоёр давхарт үйлчилгээ үзүүлэх буфет буюу кофе шоптой. Үйлчлүүлэгчид, уран бүтээлчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа хяналт тавих зорилгоор 32 байршилд хяналтын камер суурилуулсан. 


Их Танхим


Тайзны орчин 

ВИП өрөө 1

VIP 1 өрөөний ариун цэврийн өрөө 

VIP өрөө 2

ВИП 2 өрөөний ариун цэврийн өрөө 

 Дотоод орчин


Гадаад орчин