Монголын рок попын анхдагч “СОЁЛ ЭРДЭНЭ” хамтлаг 

“СОЁЛ ЭРДЭНЭ” хамтлаг нь Улсын филармоний дэргэд 1971 онд байгуулагдаж, 1992 оноос Соёлын Төв Өргөөний харьяанд шилжин ирсэн юм.
Соёл Эрдэнэ хамтлаг нь дэлхийн орчин үеийн хөгжмийн урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж 20-р зууны “Зууны манлай хамтлаг”-аар тодруулсан. Энэ хугацаанд олон улсын хэмжээний уралдаан тэмцээнээс нэр хүндтэй шагналуудыг хүртэж олон гавьяат жүжигчдийг эгнээсээ төрүүлсэн Монголын анхдагч эстрадын хамтлаг юм.


Соёл Эрдэнэ хамтлагийн дууг энд дараад сонсоорой.