Өргөөний уран бүтээл техникийн алба нь соёл урлагийн тоглолт үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаа арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, үйлчилгээний соёл, ёс зүйг эрхэмлэх үүрэгтэй.

·      Тоглолт, арга хэмжээний үеийн уран сайхны гэрэлтүүлэг, дуу чимээний тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллах бэлэн байдлыг хангах,

·      Зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээний өмнө уран сайхны гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн сүлжээний байдалд графикийн дагуу үзлэг шалгалт хийж , тасралтгүй ажиллах бэлэн байдлыг хангах,

·      Тоглолт, арга хэмжээний үед тайзанд өлгөх самбар, рекламыг бат бөх тогтоож, аюулгүй байдлыг хангаж ажиллах,

Мөн Монгол улсын соёлын тухай хуульд заасны дагуу соёлын ажилтан нь хууль тогтоомжийн хүрээнд соёлын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, бололцоогоор хангуулах, төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд эрхэлж байгаа соёлын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шаардлага тавих, соёл, урлагийн наадам, уралдаан, тэмцээнд оролцох, мэргэжлийн төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх, уран бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, тохирсон шагнал, урамшуулал хүртэх, хөнгөлөлт эдлэх, мэдлэг боловсрол, ур чадвараа бие даан болон байгууллагын дэмжлэгтэйгээр дээшлүүлэх, давтан сургалтад хамрагдах, уран бүтээл туурвихдаа архив, номын сангийн үйлчилгээг чөлөөтэй авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлөөр хангуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалах, эрх бүхий байгууллагын дэмжлэг, туслалцаа авах зэрэг эрх эдлэх ба мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах, оролцож байгаа соёлын арга хэмжээний журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхэлж байгаа чиглэлийн хүрээнд соёлын үйлчилгээ хүргэх, иргэнийг соён гэгээрүүлэх, соёлын боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, соёлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хүргэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зэрэг үүрэг хүлээнэ ажиллана.