Улаанбурхан аюултай өвчин

2025 оны 06 сарын 02

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙГАА ТУЛ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЖ БАЙНА

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа.

 
Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж, товлолын дархлаажуулалтын нас хүрээгүй гэртээ байдаг дүү нартаа халдвар тарааж байна.
Улмаар дархлаажуулалтын нас хүрээгүй 0-8 сартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар ягаан дэвтэр болон И-Монголиагаар хүүхдийнхээ дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг шалган, хамрагдсан эсэх нь тодорхойгүй бол харьяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хандаж нөхөн дархлаажуулалтад хамруулахыг ЭМЯ-наас уриалж байна.