“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025 оны 05 сарын 02

“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн 9-12-р ангийнхны урлагийн авьяасыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ” хэмээх нэгэн шинэ төслийг санаачлан эхлүүлж байна. 


Энэхүү зорилтот төслийг зохион байгуулснаар ЕБС-ийн сурагчид тайзны соёлд суралцаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэн, цаашлаад соёл урлагийн мэдрэмжээ дээшлүүлж, мэргэжлийн хүмүүстэй харилцах гүүр үүсгэх боломжтой юм.


Мэргэжлийн тайзан дээр өөрийгөө бүрэн илэрхийлж, үе тэнгийнхнээсээ суралцаж, хамтдаа дуулж хуурдан, чөлөөтэй ярилцах энэхүү төсөлд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчид нэгдлээ. Цаашид нийслэлийн хэмжээний бүх ерөнхий боловсролын дунд сургуулиуд өртөөчилсөн хэлбэрээр оролцох нь нээлттэй.