МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
Жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэдэг.
Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 81 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Монгол генерал” хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Соёлын төв Өргөөнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцон мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүлсэн энэхүү арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 115 генерал биечлэн оролцсон.
2004 оноос хойш тусгай чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагууд ээлжлэн хариуцдаг болсон уг арга хэмжээг энэ жил ЦЕГ-аас зохион байгуулсан байна.
“Монгол генерал” хүндэтгэлийн тоглолтыг “Байлдагч-Түрүүч”, “Сонсогч- Ахлагч”, “Офицер-Дэслэгч”, “Хурандаа”, “Генерал” гэсэн 5 үндсэн хэсэгт хуваан дэглэж, өвөрмөцөөр найруулжээ.






