"НАР МИШЭЭСЭН АЛТАНХАН ГОВЬ МИНУ" УРЛАГИЙН ТОГЛОЛТ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024 оны 04 сарын 10

Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон

зарласантай холбогдуулан авьяаслаг хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагаас Улаанбаатар хот, Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдохоор бэлтгэл ханган ажиллаж байна.
Говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын урлагийн тоглолтод нутгийн зон олон та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Тоглолтын тасалбар Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдана.
Тасалбарын үнэ: 25,000₮