СБД-ийн Засаг даргын захирамжын дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажилд нийслэлийн СТӨргөөний хамт олон оролцов.

2024 оны 03 сарын 22

СБД-ийн Засаг даргын захирамжын дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажилд нийслэлийн СТӨргөөний хамт олон оролцон ажиллав.  Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хог хаягдлыг цэвэрлэж, хашаа хайс, хаалга, хаягжилт, цонхоо угаав. НСТӨргөөний нийт албан хаагчид байгууллагын 50 метр доторх талбай, ойр орчмын цэвэрлэгээнд нийтээр гарч ажиллав.