ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2023 оны 01 сарын 12

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ


 Хавсралт:

2023 оны 01 сарын 05-ны өдөр                             Дугаар А/05                           Улаанбаатар хот

  

Гэр хорооллын газрыг дахин

төлөвлөн барилгажуулах төсөл

хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ

байгуулах эрх олгох тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.7.2 “в” дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мамба дацан” орчмын ГХГДТБТ-14/2020 багц “В” хэсэгчилсэн талбайн 3.24 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Бриллиант партнер ХХК болон Бизхаб ХХК”-иудын түншлэл шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай. 

            2.Төслийн үе шатанд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч “Бриллиант партнер ХХК болон Бизхаб ХХК”-иудын түншлэлд үүрэг болгосугай.

            3.Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэ захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.

            4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газар (Г.Ганхүү)-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд тус тус үүрэг болгосугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ                                                 Д.СУМЪЯАБАЗАР