“Нарьмэж” чуулга, СИБИРЬ бүжгийн эрдмийн чуулгын балетместр багш нар мастер класс сургалтыг оров.

2022 оны 11 сарын 05

Орос, Монголын найрамдлын сарын хүрээнд Монгол Улсын гадаад ертөнц дэх Соёлын бүрэн Эрхэт Элч, МУСГЗ Х. Дамдинсүрэн, Нийслэлийн СТӨргөө хамтран 2022 оны 11 сарын 3, 4 ны өдрүүдэд М.С.Годенкогийн нэрэмжит Красноярс хотын улсын СИБИРЬ бүжгийн эрдмийн чуулга, Улсын АДЫГЕЙН ардын бүжгийн эрдмийн “Нарьмэж” чуулгын уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулав. Тус үйл ажиллагааны үед “Нарьмэж” чуулга, СИБИРЬ бүжгийн эрдмийн чуулгын балетместр багш нараар Монгол улсын СУИС, МУ-ын консерваторын бүжиг ангийн оюутан залуучуудад мастер класс сургалтыг хамтран зохион байгуулж үр дүнтэй ажиллаа. Монгол Улсын гадаад ертөнц дэх Соёлын бүрэн Эрхэт Элч, МУСГЗ Х. Дамдинсүрэн танд талархал илэрхийлье.