Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд хийгдсэн Улсын Филармонийн концертын танхимын нээлт боллоо.

2022 оны 11 сарын 05

Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Улсын Филармонийн концертын танхимыг  ₮236.2 саяар төгрөгийн өртөг зардалтайгаар засварлан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дээрх төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчид сайд Х.Кобаяши болон Соёлын Төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар 2022 оны 03 сарын 11 гарын үсэг зурж байсан билээ. 


Японы Засгийн газар он удаан жилийн турш хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ирсэн Соёлын төв өргөө, Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олныг Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ой дээр тохиож буй тэмдэглэлт үйл явдал юм. 

"Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн төслөөр концертын танхимын дотор засал хийгдэн, чанарын өндөр түвшинд өөрчлөгдөн шинэчлэгдсэн бөгөөд үзэгчид илүү тав тухтай, таатай орчинд Улсын Филармони, Морин хуурын чуулгын тоглолтыг тухлан үзэх боломж бүрджээ. 


Нээлтийн ёслолын тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчид сайд Х.Кобаяши болон Соёлын Төв өргөөний захирал Д.Ариунбаатар, Улсын филармонийн дарга С.Баттулга, Монгол улсын Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар оролцож баярын туузыг хайчиллаа.

Япон Улсын Засгийн газар болон түүний Элчин сайдын яаманд Соёлын Төв өргөө, Улсын филармонийн хамт олонд болон Монголын нийт уран бүтээлчдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж баяр хүргэе. 

Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламжийн төслөөр дамжуулан хөгжиж буй улсын соёл боловсролын салбарын орчныг сайжруулж, тухайн улсуудтай соёлын харилцааг хөгжүүлж, найрамдалт харилцаа болон харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлдэг байгууллага юм. Уг төсөл Монголд анх 2005 онд хэрэгжиж эхэлжээ.