“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО

2026 оны 07 сарын 10

“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО

Монгол үндэстний баяр цэнгэлийн дээд Үндэсний их баяр наадам маань Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүн Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд боллоо.

Үеийн үед улс гэрийн маань тусгаар тогтнол, мандан бадралын бэлгэдэл болж ирсэн дэлхийд ганцхан монгол наадам ийнхүү дэлгэр зуны налгар өдрүүдэд хурсан олноо баясган эхэллээ.

Монгол түмэн минь дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай