“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
НИТХ-ын 2020 оны 32/03 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/403 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/02 дугаар тушаалын дагуу тус байгууллагын хамт олон бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.

Үндэсний баяр наадмыг угтан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хоггүй цэмцгэр орчныг бий болгоход аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус цэвэрлэгээг манай хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн их цэвэрлэгээг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09:00–11:30 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Цэвэрлэгээгээр байгууллагын орчмын нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх гудамж, зам талбайн хог хаягдлыг цэвэрлэж, гадна талбайн сандал, хашлага хайс, гэрлийн шонгуудыг угааж тохижуулсан байна. Энэхүү ажилд байгууллагын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцсон бөгөөд тус цэвэрлэгээ нь манай хамт олны тогтмолжсон соёл, хэвшил болоод байна.
Цаашид ч “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ нь орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, иргэдэд тав тухтай үйлчилгээний орчин бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд ариутгал, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах болно.




