НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

2026 оны 05 сарын 17

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд үргэлжилж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдсэн “Нийслэлийн Соёлын төв өргөө”-ний хамт олон жил бүрийн хавар, намар байгаль дэлхийгээ хайрлан, урьд жилүүдэд тарьж ургуулсан 200 гаруй модоо тогтмол усалж, арчилдаг уламжлалтай.

Энэхүү уламжлалынхаа дагуу амралтын өдөр манай хамт олон байгаль орчноо сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулж, нэмж 65 мод тарилаа.