ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАА

5 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Соёлын Төв Өргөө 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт бэлэн байдал, албан хаагчдын оролцоог хангаж ажиллаа.

Дадлага сургуулийн үе шатууд

 Эхний дуут дохио – “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох).

Хоёр дахь дуут дохио – Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөв.

НУУГД-СУУ-ХҮЛЭЭ