ТОРГОНЫ ХЭЭ - 2026 ӨВ СОЁЛЫН ДУУН ЦЭНГҮҮН
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр 12 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа ардын дуу хуурын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх утга төгөлдөр тоглолт Нийслэлийн Соёлын Төв өргөөнд болно.
Энэ удаагийн тоглолт нь үндэсний өв соёлоо түүчээлэн яваа уртын болон ардын дууны мэргэжлийн уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, ардын дуу амилан өв соёл эгшиглэсэн гайхалтай үдэш болно
Тэргүүн зэргийн ЧИНГИС ХААН одонт, соёлын элч МОРИН ХУУР НАЙРАЛ ХӨГЖИМ -ийн удирдаач УГЗ Д.Түвшинсайхны содон найруулгаар Монголын угсаатан бүрийн онцлогийг илэрхийлсэн ардын, уртын дууг дуучин бүрийн донж маяг, дуу хоолойгоор эгшиглэж сар шинийн босгон дээр үзэгч та бүхэн дуулж, сонсож, бахархах өв соёлын дуун цэнгүүн байх болно.
Монгол ардын дуу, уртын дууны шимийг нэгэн дороос мэдэрч оюун санаа, сэтгэлийн засал болж өв соёлын эгшиг таны зүрхэнд хүрэх болно.
ТОРГОНЫ ХЭЭ өв соёлын дуун цэнгүүнд:
Тэргүүн зэргийн ЧИНГИС ХААН одонт соёлын элч МОРИН ХУУР НАЙРАЛ ХӨГЖИМ
Удирдаач Д.ТҮВШИНСАЙХАН МУГЗ
Уртын дуучин Б.МӨНХБААТАР МУГЖ
НЮАНС хамтлагийн дуучин М.АМАРСАНАА
Уртын дуучин Д.ЖАВХААСАЙХАН
Ардын дуучин Б.АЛТАНЖАРГАЛ
Дуурийн дуучин Д.ОТГОНЖАРГАЛ МУГЖ
Уртын дуучин Д.ҮҮРИЙНТУЯА
Уртын дуучин О.АНХЧИМЭГ
Уртын дуучин Б.БЯМБАДОРЖ
Уртын дуучин Ч.БАДАМХАНД
Уртын дуучин И.ХИШИГЗАЯА
ТОРГОНЫ ХЭЭ өв соёлын дуун цэнгүүнд дээл бүсэн гоёлоороо гангарсан эрхэм ТАНЫГ урьж байна.
ХЭЗЭЭ: 2026.02.13 18:30 цагт
ХААНА: Соёлын төв өргөөн
ТАСАЛБАР: https://ticket.mn/event/2848
